ЗҮЛЭГ ТАРИХ ТОВЧ ЗААВАР: Хэвлэх


ЗҮЛЭГ ТАРИХ ТОВЧ ЗААВАР:
1.    Тарих талбайн хөрсийг 20 см гүн байхаар тооцож бэлдэх / Чулуу, хог хаягдалгүй байх  чулуурхаг хатуу хэсгийг ухаж авч хаян оронд нь

органик бордоогоор бордсон хөрс хийх  /
2.    Талбайг тэгшилж  үрийг тарихаас өмнөх   10 см гүнд нэвтэрхээр услах
3.    Үрийг гараар  жигд цацаж тараах  / 1 м.кв-д 40 гр нормтой/
4.    0,5-1 см зузаантай элсээр  жигд хучих
5.    Үрийг тарьсны дараагаар 5 см гүнд нэвтэрхээр услах
6.    Цаашид өглөө оройд байнга услах
7.    6, 7 саруудад  зориулалтын машинаар тайралт хийх /өтгөн ургуулах зорилготой/
8.    Өвөл буюу тарьснааас хойш бүхий л хугацаанд  гишгэж талхлахгүй байх
Сонгосон талбайгаас хамаарч төсвийг байгууллага болгон жичдээ  гаргаж өөрийн нөхцөл бололцоонд тулгуурлан хэрэгжүүлэх ба  хугацааг өөр өөрийн боломжоор  тогтох .
ЖИЧ: ТАРИЛТЫГ 5-Р САРДАА БАГТАН ГҮЙЦЭТГЭВЭЛ ҮР ДҮНГЭЭ САЙН ӨГНӨ.
Зүлэг тарих зөвлөгөө зааврыг  СБД-ИЙН ТҮК –НИЙ ЗӨВЛӨХ ИНЖЕНЕР Я.ЛХАГВАСҮРЭН –тэй  99137924 утсаар буюу Органик Монгол   хөтөлбөрт хандан авна уу

ЗҮЛЭГ ТАРИХ ЗӨВЛӨГӨӨНИЙ ТАЛААРХ НЭВТРҮҮЛГИЙГ ЭНД ДАРЖ ҮЗНЭ ҮҮ

 

 

 
Share