БАЙГАЛЬ ОРЧНЫ ЧИГЛЭЛИЙН ТОМООХОН АРГА ХЭМЖЭЭ Хэвлэх

ОРГАНИК ӨДӨРЛӨГ 9 –Р САР

ОУБДС-ын маркетингийн ангийн санаачилгаар Органик Монгол Хөтөлбөрийн зохион байгуулах баг нэг өдрийн турш органик хүнсийг сурталчлан таниулах ажлыг ажилттай зохион байгууллаа.  Хүүхэд залуучуудад бага залуугаас нь амьдралын зөв хэвшилийг суулгаж байгалийн

цэвэр эрүүл органик хүнс хэрэглэн эх орныхоо эрүүл эрч хүчтэй иргэд болж төлөвшихөд нь нөлөөлөх ажлуудыг хөтөлбөр нь цаашид хэрэгжүүлсээр байх болно.

 



МОНГОЛЫН НОГООН ХӨГЖЛИЙН ЭКО ФОРУМ -5-Р САР
Монгол улсын ногоон хөгжилд иргэдийн оруулах хувь нэмрийн талаар анх удаа зохион байгуулагдсан уг форумд хөтөлбөр өөрийн дуу хоолойгоо өргөлөө




НОГООН ХӨГЖИЛ ЭКО, ФОРУМ  4-Р САР
Бүх нийтэд байгаль орчны боловсрол олгох жилийн хүрээнд хөтөлбөрийн санаачилгаар эхлүүлсэн олон  сайн үйлсийн санааг  БОНХЯам , БХСан 2013 оноос эхлэн дэмжиж,  бие дааж хэрэгжүүлж эхэлсэн ба  БХСангаас зохион байгуулсан НОГООН ХӨГЖИЛ БИДНИЙ ИРЭЭДҮЙ  ФОРУМ, СУРГАЛТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ-ийг зохион байгуулах сурталчлах ажилд Органик Монгол Хөтөлбөр хамтран  идэвхтэй оролцож 100 гаран хүүхдэд байгаль орчны боловсролыг олголоо. 



ЭКО СУРГАЛТ АЯЛАЛ 5-Р САР
100 Хөтөлбөрийн санаачилгаар ХУДүүргийн 115-р сургуулийн бага ангийн хүүхдүүдэд экологийн боловсрол олгох  эко аялалыг 6-р сард зохион байгуулсан ба хүүхэд багаяуудад байгаль орчны боловсролыг орчинд нь сонирхолтой хэлбэрээр олж авах их таалагдаж байгаагаа ам уралдан хэлж байсан юм. Уг ажлыг дэмжин Цэнгэг усны нөөц байгаль хамгаалах төв, МУИС экологийн боловсролын төвүүд хамтран оролцлоо.



НАМРЫН ӨНГӨ ЭКО АЯЛАЛ 10-Р САР

Монгол улсад хүүхэд залуучуудад байгаль орчин экологийн боловсрол олгодог бүх байгууллагууд, хэвлэл мэдээллийнхэн нэгэн дор цуглаж 200 гаран хүүхдэд сургалт танин мэдэхүйн аялал зохион байгуулсан нь энэ жил хийгдсэн ажлуудаас хамгийн өргөн оролцоотой ажил байсан гэж дүгнэж болох юм.
Нэгдэн нийлж хийсэн ажил бүхэн үр дүнтэй далайцтай байдгын жишээ уг ажил болсон юм.





 
Share