МАЛ АХУЙГААС ҮҮДСЭН СӨРӨГ НӨЛӨӨЛӨЛ ДЭЛХИЙ ДАХИНД Хэвлэх

МАЛ АХУЙГААС ҮҮДСЭН СӨРӨГ НӨЛӨӨЛӨЛ ДЭЛХИЙ ДАХИНД:
ОРГАНИК ТАРИАЛАНГИЙН ДЭЛХИЙН ДУЛААРАЛ БУСАД АСУУДЛУУДАД ҮЗҮҮЛЭХ ЭЕРЭГ НӨЛӨӨ


a.    ДЭЛХИЙН ДУЛААРАЛ , ХҮЛЭМЖИЙН ХИЙН ХЭТ ЯЛГАРАЛ
b.    ЭКОЛОГИЙН ТЭНЦВЭРТ БАЙДЛЫН АЛДАГДАЛ
c.    УС, ХҮНС, ТЭЖЭЭЛ, АНТИБИОТЕК,

ШАТАХУУН ТОСОЛГООНЫ МАТЕРИАЛЫН ХЭТЭРСЭН ХЭРЭГЛЭЭ
d.    АГААР, УС, ХӨРСНИЙ  БОХИРДОЛ
e.    ТӨРӨЛ БҮРИЙН НӨХЦӨЛД ТЭСВЭРТЭЙ БИЧИЛ ХОРТ МИКРО ОРГАНИЗМЫН ХЭТ ҮРЖИЛ
f.    ХҮНИЙ ЭРҮҮЛ МЭНДИЙН АСУУДАЛ:  Харвардын их  сургуулийн явуулсан олон удаагийн судалгааны үр дүнгээс харахад мянга мянга насанд хүрсэн иргэдэд тохиолддог  хорт хавдрын эрсдлийг 300% нэмэгдүүлж,  зүрс судас, чихрийн шижин, бусад олон төрлийн  хорт хавдарын эх үүсвэр эрүүл бус хооллолт буюу махны хэт хэрэглээнээс үүдсэн байдгыг нотолсон байна. Иймд мал аж ахуй нь өөрөө эрүүл мэндийн олон асуудлыг үүсгэдэг байна.

•    ДЭЛХИЙ НИЙТЭД ТУЛГАРААД БАЙГАА ӨЛСГӨЛӨН : Хүнсний бүтээгдэхүүний тэнцвэргүй хувиарлалт, мал ахуйн бүтээгдэхүүний хэт хэрэглээнээс үүдсэн нөхцөл байдал нь  нэг талаас дэлхийн нэг хэсэг хүн амыг хэт таргалалтанд өртүүлж эрүүл мэндийг доройтуулж амь насыг  цаг бусаар аван  одож байхад, нөгөөг талд энэхүү хэт хэрэглээг хангахын тулд хийгдэж буй үйлдвэрлэлийн нөлөөгөөр дэлхийн дулаарлаас үүдсэн  экологийн доройтлоос болж дэлхийн хүн амын тэн хагас нь өлсгөлөнгийн байдалд амьдарч  ӨДӨР БҮР 1 МИНУТ ТУТАМД 1 ХҮҮХЭД ӨЛСГӨЛӨНГӨӨС БОЛЖ ҮХЭЖ БАЙНА. Энэхүү хэт хэрэглээг зөв зохицуулж махны хэрэглээг багасган ногоон хүнсийг үйлдвэрлэж хэрэглэснээр дэлхий нийт зөвхөн байгаль экологийн асуудлыг шийдвэрлээд зогсохгүй 10 ТЭРБУМ ХҮНИЙГ ХАНГАЛТТАЙ ХАНГАХУЙЦ хэмжээний ногоон хүнсийг бий болгож чадах юм.
•    Дэлхий нийтэд хүнсний буруу хэрэглээнээс үүдсэн хэт тариалалтаас болж зовж буй олон хүн энэ асуудлыг шийдэхийн тулд хүнсний хэрэглээ, амьдрах зуршлаа   өөрчлөхөөсөө өмнө буруу алхамыг хийж  амь нас эрүүл мэндээ золиослон мэс заслын ширээн дээр  арьс махаа зүсүүлэн, өөхөө соруулж амьдрал цаашлаад ирээдүйн эрүүл мэндээ золиосолж байна.
•    ЭДИЙН ЗАСГИЙН АСУУДАЛ : Ургамлан органик хүнсний хэрэглээ, органик тариаланг дэмжсэнээр 2050 ОН ГЭХЭД ДЭЛХИЙ НИЙТ 32 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРЫГ ХЭМНЭЖ, ЦАГ УУРЫН ӨӨРЧЛӨЛТӨӨС ҮҮДЭЛТЭЙ ЗАРЦУУЛЖ БУЙ НИЙТ ЗАРДЛЫН 80%ИЙГ БУУРУУЛАХ боломжтой гэсэн тооцоог гаргасан байна.
•    АНУ ын хувьд л гэхэд мал ахуйн үйлдвэрлэлээ өөрчилж ургамлан хүнс, жимс жимсгэнэ, хүнсний ногоо тариалах юм бол зөвхөн бүс нутгийн хэрэглээний хувьд US$882  сая долларын нэмэлт орлого олж , 9300 ажлын байр шинээр бий болон, хөдөлмөр хөлсний орлого US$395 сая доллараар нэмэгдэнэ гэсэн байна.
•    Махан бүтээгдэхүүний хэрэглээний оронд ургамлан хүнсийг сонгох нь хүнсний зах зээлийн том боломжыг бий болгоно.

 

 

 
Share