НОГООН ОРЧИН ЭКО АМЬДРАЛ СЭДВИЙН ХҮРЭЭНД СУРГАЛТ ХИЙХ ТУХАЙ |
![]() |
![]() |
![]() |
Бидний амьдран суугаа төрөлх хот, аймаг, сумын агаар, УС, хөрсний бохирдол, жилээс жилд хүндэрч бид байгаль орчноосоо өдөр ирэх бүр холдсоор байна. Иймд орон гэртээ, оффисдоо ногоон орчныг бүрдүүлж тав тух сэтгэл ханамж сэтгэлийн баяр баясгаланг мэдрүүлэх ногоон ургамАлаар орчноо тохижуулж, ЗӨВ ЗОХИСТОЙ ДАДАЛ-ыг бий болгон эрүүл мэнддээ ээлтэй, тав тухтай ажиллах амьдрах орчноо бүрдүүлэхэд санаа зовдог хэн бүхнийг НОГООН ОРЧИН ЭКО АМЬДРАЛ сэдвийн хүрээнд зохион байгуулагдах цуврал сургалтын саналыг хүлээн авахыг Органик Монгол Хөтөлбөрөөс уриалж, урьж байна. Сургалтыг авах сонирхолтой байгууллагууд бидэнд бүртгүүлж сургалтыг байгууллагууд дээрээ зохион байгуулах төлөвлөгөөг хамтдаа гарган хамтран ажиллаж болно. Ногоон орчныг бүрдүүлэхэд хамгийн тохиромжтой хугацаа болох 4-6-р саруудад сургалтыг танхимын сургалт, зөвлөгөө, талбайн сургалт, туршлага солилцох эко аялал зэрэг олон хэлбэрүүдээр зохион байгуулах боломжтой бөгөөд тухайн байгууллага болгоны онцлогт тохируулан бид гадаад дотоод ногоон орчны талаарх цогц мэдээллийг товч тодорхой хүргэж, үр дүнтэй сургалт хийхээс гадна та бүхнийг бодитоор хийж бусаддаа зөв үлгэр жишээ болно гэдэгт итгэж байна. Сургалтын зорилго: Байгаль орчиндоо ээлтэй зохистой амьдралын хэв маягыг хэвшүүлэх, гадна дотор ногоон орчныг бий болгож, ногоон хөгжилд хувь нэмрээ бодитоор оруулах Сургалтуудыг зохион байгуулах боломжтой хугацаа: 4.15-5.15 хооронд хувиар гарган цуврал болон нэг удаагийн байж болно. Сургалт хамтран зохион байгуулагчид : Органик Монгол Хөтөлбөр, Хайтан цэцгийн клуб, Монголын Эко Зохистой Хөгжлийн холбоо, Мэргэжлийн Ойжуулалт цэцэрлэгжүүлэгчдийн холбоо, МУИС Green peace клуб |