ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД ЗОХИОН БАЙГУУЛАГДСАН СУРГАЛТ СЕМИНАР, ФОРУМ, ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ ХАМТЫН АЖИЛЛАГАА |
![]() |
![]() |
![]() |
Хөтөлбөр нь жил бүрийн хавар төслийн шалгаруулалт хийх үеээрээ органик үйлдвэрлэгчдийг чадавхижуулах сургалт семинар хийдэг ба энэ жилийн хувьд Дархан уул Сэлэнгэ аймгуудад “Органик бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн боломжууд, технологийн арга ажиллагаа” сэдвээр хөтөлбөрийн оролцогч нарыг хамруулсан сургалт семинар зохион байгууллаа.
ОРГАНИК ТАРИАЛАН ХӨГЖҮҮЛЭХ БОЛОМЖ ТЕХНОЛОГИЙН АСУУДЛУУД, НОГООН ХҮНСНИЙ САЛБАРЫГ ХӨГЖИЛ СУРГАЛТ СЕМИНАРУУД -6-Р САР Хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар хотод Тайваны уугуул иргэдийн холбоотой хамтран “Монголын ногоон хүнсний салбарыг хөгжүүлэхэд Тайваны туршлагаас суралцах сургалт семинар органик экспертүүдийн талбайн зөвлөгөө судалгаа ” 6-р сард зохион байгуулсан ба үргэлжлэл болгож МНХХОЛБОО-той хамтран “ Органик тариалан хөгжүүлэх боломж технологийн асуудлууд” сэдвээр 7-р сард мөн сургалт семинар зохион байгууллаа. Уг сургалт семинарт Монгол улсад ногоон хүнсний үйлдвэрлэлийн чиглэлээр ажиллаж буй бүх иргэд аж ахуйн төлөөллүүд оролцлоо. ҮНДЭСНИЙ МОД ТАРИА ӨДӨР “НОГООН ОРЧИН ЭКО АМЬДРАЛ” СУРГАЛТ ҮЗЭСГЭЛЭН -10-Р САР Хөтөлбөр нь ногоон орчныг бүрдүүлэх чиглэлээр олон ажил хийж байгаагын нэг болох уг сургалт нь СБДТГазрын хүсэлтээр хамтарч хийгдэн БГДүүргийн бүх хороодын нийгмийн ажилтнууд цэцэрлэг сургуулийн багш нарыг оролцуулснаараа онцлог байлаа. ![]() ОРГАНИК ХҮНСНИЙ ХЯНАЛТ БАТАЛГААЖУУЛАЛТЫН СИСТЕМ БҮРДҮҮЛЭХ ШААРДЛАГАТАЙ БАЙНА.
Органик Монгол хөтөлбөрийн санаачилгаар Органик хүнсний үйлдвэрлэлийг дэмжих үндэсний хөтөлбөр боловсруулагдаж ҮХААЯаманд өргөн баригдсан ба тун удахгүй Монгол улсын органик үйлдвэрлэгчид Органик хүнсний хууль болон Органик үйлдвэрлэлийг дэмжих үндэсний хөтөлбөртэй болж үндэсний хэмжээнд төдийгүй олно улсын түвшинд танигдах нөхцөл бололцоо бүрдэнэ гэдэгт итгэлтэй байна.
![]() |