ЭКОЛОГИЙН СҮЙРЭЛ ДАЛЛАСАН ХӨГЖИЛ БИДЭНД ХЭРЭГТЭЙ ЮУ? Дэлхийн дулаарал гэж дэлхий нийтээр ярьж хэлцэн дулаарлыг хэрхэн бууруулах талаар шийдэл дэвшүүлэн, хүн төрөлхтөний байгаль экологийн тэнцвэрийг хадгалахад үзүүлж буй нөлөөллийг хэрхэн бууруулах талаар дэлхий нийт ам уралдан ярьж хэлж эхэллээ. Энэ эгзэгтэй үед дэлхийн дулаарлын нөлөөг
хамгийн их амсаж байгаа бүс нутаг бол төв Азийн гол хэсэгт, эрчимтэй явагдаж буй цөлжилтийн бүс нутагт орших манай орон юм. Биднийг өнөөдөр улс төр, мөнгө, эдийн засгийн өсөлт, үйлдвэржилт, уул уурхай ярьж байх хооронд хангай говь хослосон өргөн уудам үзэсгэлэнт нутаг, эх орон минь удахгүй дэлхийн хэмжээнд томоохонд тооцогдох цөлийн бүс нутагт хамаарах болохнээ.

НҮБ –ийн судалгааны тайланд дэлхийн дулаарлын нөлөөг хамгийн их амсаж буй манай орны талаар дурьдсан ганцхан өгүүлбэрт : “ Монгол орны нийт газар нутгийн 82% нь мал ахуйн бэлчээрийн зориулалтаар ашиглагдаж байгаа ба энэ нь Төв Азийн хувьд хамгийн томд тоооцогдох экологийн доройтлыг үүсгэж, ирэх хэдхэн арван жилд л нийт газар нутгийнх нь 80% нь бүрэн цөлжилтөнд өртөж энэ нь тус улсын УСНЫ ХОМСДЛЫН ГОЛ ШАЛТГААН болно гэжээ “. Цэвэр агаар, хөрс, усаар баялаг, ургамал мод нь жигдэрч хүн малын зоо тэнэгэр хэдэн зуунаар оршсоор ирсэн эх сайхан Монгол орон минь хэдхэн арван жилийн дотор бүрэн цөлжилтөнд өртсөн улс болбол бид яах вэ? Бидний ирээдүй яах вэ? Бид өнөөдөр л энэ байдлыг өөрчлөх алхам бодитоор хийж ухамсар сэтгэхүй үйл үйлдлээ өөрчлөхгүй бол хэзээ ч эргэн нөхөн сэргэхгүй их гамшигийг өөрсдөө даллаж, өөрсдийн гараар дэлхийд ховор, гайхамшигт, дахин хэзээ ч давтагдашгүй, байгалийн өвөрмөц тогтоцтой Монгол орныхоо байгаль экологио устгаж сүйрүүлэхнээ. Монголчууд бид өнөөдөр : • Хэрээ дуурайж галуу хөлөө хөлдөөнө гэдэг үлгэрээр өнөөдөр бид хөгжилтэй орнуудыг хий дагаж, ногоон хөгжлийн цогц бодлогогүйгээр зөвхөн өнөөдрөөрөө амьдарч үр хойчоо бодолгүй, өнгө мөнгө шүтсэн амьдралаар амьдран экологио сүйрүүлэх • Эсвэл зөв бодлого, эрүүл ногоон сэтгэлгээгээр өнөөгийн бодит нөхцөл байдалдаа хурдан үнэлгээ өгч, нэн даруй ногоон хөгжлийн үндэс суурийг тавих шаардлагатай, хариуцлагатай байх гэсэн 2 салаа замын уулзвар дээр зогсож байна. УУЛ УУРХАЙ - МӨНГӨ - ХӨГЖИЛ эсвэл БАЙГАЛЬ ЭКОЛОГИ - ЭРҮҮЛ НОГООН ОРЧИН – ЭРҮҮЛ НОГООН ХЭРЭГЛЭЭ гэсэн сонголтыг алийг нь бид хийх вэ? Энэхүү сонголтын алийг хийхийг бид нэн даруй хариуцлагтайгаар шийдэх ёстой. Энэ л бүх эмзэглэлээр цуглуулж мэдсэн мэдээллээ эмхэтгэн бидэнд яг өнөөдөр бодитоор нүүрлээд байгаа дэлхийн дулаарлын сөрөг нөлөө, хариуцлагагүй уул уурхай, ухамсаргүй иргэд, хэт их тоо хөөсөн мал сүргийн өсөлтөөс үүдсэн Монгол орны экологийн доройтлын талаар зугтах аргагүй гашуун үнэнийг өгүүлэх дараахи мэдээлэлд уншигч танийг анхаарлаа хандуулахыг хүсье.
МОНГОЛ ОРНЫ ЭКОЛОГИЙН ДОРОЙТЛЫН ТАЛААР ГАРГАСАН БОДИТ МЭДЭЭ БАРИМТААС: 
ДЭЛХИЙН ДУЛААРЛЫН НӨЛӨӨ МОНГОЛ ОРОНД 1970 ОНООС ХОЙШ АЖИГЛАГДАЖ ЭХЭЛЖЭЭ. Дэлхийн дулаарлын нөлөөг илэрхийлэх гол үзүүлэлт болох агаарын дундаж хэмийн дулаарал 1985 онд 0 градус байсан бол , 2005 онд +10С, 2011 онд +20С буюу дэлхийн дулаарлын дундаж хэмийн өсөлтөөс 0,5-1 хэм илүү байгаа нь экологич эрдэмтдийн сэтгэлийг маш ихээр түгшүүлж байна. Энэ янзаар явбал 2012 он гэхэд +30С - +40С болно гэсэн таамаглал байгаа ба манай орны хувьд +10С-ийн нэмэгдэл дулаан нь ХАА салбарт 10% ургац алдахад нөлөөлж бэлчээрийн 20% нь шууд устаж үгүй болж цөлжихөд нөлөөлөх юм байна. АГААРЫН ХЭМ: • Монгол орны агаарын температурын жилийн дундаж XXI зууны дунд үе гэхэд дунджаар +2.1- +3.00С. • Зууны сүүлээр +3.1 - + 5.00С-аар дулаарч XX зууны дулааралтын эрчээс ойролцоогоор 2-3 дахин илүү байна.
АГААРЫН ХЭМИЙН ДУЛААРЛЫН СӨРӨГ НӨЛӨӨ • Монгол орны агаарын жилийн дундаж температур 1940 -2008 оны хооронд 2.140С-ээр дулаарсан. • Дэлхийн агаарын дундаж температур 1906 оноос 2005 онд 0.74оС-аар нэмэгдсэн үзүүлэлттэй харьцуулахад манай оронд дулааралт илүү эрчимтэйгээр явагдаж байгааг харуулж байна. • Дулааралтын улмаас өндөр уулын мөс хайлж, мөнх цэвдэг элэгдэлд орж байна. • Хархираа, Түргэн, Мөнххайрхан, Цамбагарав, Сайр уулсын мөсөн бүрхүүлийн талбай 1992 оноос 2002 оны хооронд 30 орчим хувиар багасчээ.
ЭЛСНИЙ НҮҮДЭЛ Манай орны хувьд сүүлийн 60 жилд цөлжилт эрс нэмэгдэж элсний нүүдэл 350-450 км –ээр хойш нүүсэн байна. Иймэрхүү янзаар цаашид цөлжилтийн шинж тэмдэг элсний нүүдэл 20 жил тутамд 150 км-эр нэмэгдэж байна. Өөрөөр хэлбэл 20-40 жилийн дараа Монгол орны нийт газар нутаг элсний нүүдэлд дарагдахнээ.
 ХӨРСНИЙ ЭЛЭГДЭЛ, БЭЛЧЭЭРИЙН ХОМСДОЛ Цөлжилтийн гол нөлөөлөл нь Монгол орны ирээдүйн нутаг бэлчээр болон хөдөө аж ахуй газар тариалангийн бүс нутгуудад нөлөөлж байгаа ба ирэх хэдэн аравхан жилд дэлхийн дулаарал цөлжилтийн нөлөөллөөр 2040 онд 44,4 сая цн ургац алдаж, нийт бэлчээрийн 80% доройтолд орон малаа тэжээх чадваргүй болох юм байна. +20С –ийн нэмэгдэл нь усны ууршилтийг эрчимжүүлж УСНЫ ХОМСДОЛ нүүрлэх ба сүүлийн 40 хөн жилд манай орны шимт хөрсний үржил шим 2-3 дахин буурч, хөрсний элэгдэлд нийт газар нутгийн 90% өртөөд байна.
УУЛ УУРХАЙ, МАЛЫН ЗОХИСГҮЙ ТОО ТОЛГОЙ СҮРГИЙН БҮТЦИЙН ӨӨРЧЛӨЛТӨӨС ХАМААРСАН СӨРӨГ НӨЛӨӨ Манай орны нийт 38 сая хол давсан тооны мал, тэр дундаа 44% ийн ямаан сүргийн толгойноос шалтгаалж бэлчээрийн талхагдалт дээд цэгтээ хүрсэн бөгөөд уул уурхайгаас үүдэн нийт гадаргын усны нөөцийн 28% бүрэн ширгэж, ойн сангийн 42% бүрэн устсан байна.
УСНЫ НӨӨЦИЙН НӨХӨН СЭРГЭЭЛТ Энэ янзаараа явбал нийт газар нутгийн 80% цөлийн бүсд удахгүй тооцогдох болоод байгаа бөгөөд 2010 оны байдлаар гүний усны хэрэглээ нийт усны хэрэглээний 90% нь байна. Усны зохистой хэрэглээгээр гадаргын усны хэрэглээ 90% байх ёстой бөгөөд Монгол улс 2012 он гэхэд гүний гадаргын усны хэрэглээг 50:50 болгоно гэсэн зорилт тавьж байна. ЭНЭ ХЭТЭРХИЙ УДААН АРГА ХЭМЖЭЭ юм. Гүний ус 200,000-1 сая жилд бий болж нөхөн сэргээгддэг бодоход бид гүний усны нөөцөө иймэрхүү байдлаар зүй зохисгүй хэрэглэн хэдхэн жилийн дотор барвал Монгол орны нутаг дэвсгэр дээр амьдран ирээдүй хойч маань хэдэн зуун мянган жил уух усны нөөцгүй амьдрах болохнээ. Ундны усны нөөцийг бүрдүүлж гүний болон гадаргын усны хэмжээг барьж экологийн тэнцвэрийг хадгалж байдаг Монгол орны нийт газар нутгийн хөрсний доорх мөнх цэвдгийн хайлалт 10 жилд 4 м-ээр буурч байгаа талаар сэтгэл сэртхийлгэм мэдээ гарчээ. Мөнх цэвдгийн хайлалт нь гүний, хөрсний, гадаргын усны нөөцүүдийн хомсдол, усны экосистемын тогтоц алдагдах гол үндэс болж байгаа бөгөөд гадаргын усны ширгэлтийн гол шалтгааны нэг юм. Манай орны нийт ус ашиглалт, усны хэрэглээ жилд 500 сая шоо метр байдаг ба • Нийт хүн амын 30.5 хувь нь төвлөрсөн ус түгээгүүрийн сүлжээнээс • 35.8 хувь нь зөөврийн ус тээврийн үйлчилгээнээс • 24.6 хувь нь ус түгээх байр, худгаас, • 9.1 хувь нь булаг, шанд, гол горхиноос усаа авч хэрэглэж байна
УСНЫ ТЭНЦВЭРГҮЙ ХЭРЭГЛЭЭ: МОНГОЛ УЛСЫН УСНЫ НИЙТ НӨӨЦ 608,000 САЯ ШОО МЕТР БА БИД ЖИЛД 500 САЯ ШОО МЕТР УСЫГ ХЭРЭГЛЭЖ БАЙГАА ӨНӨӨДРИЙН ЭНЭ ХЭРЭГЛЭЭН ДЭЭР СУУРЬЛАН ТООЦВОЛ БИД НИЙТ УСНЫ ХЭРЭГЛЭЭНИЙХЭЭ 91%-ИЙГ ГҮНИЙ УСНЫ НӨӨЦӨӨСӨӨ ХЭРЭГЛЭЖ БАЙГАА БА 20 ЖИЛИЙН ДАРАА ГҮНИЙ УСНЫ НӨӨЦӨӨ БҮРЭН БАРАХ БА УУЛ УУРХАЙГ ХӨГЖҮҮЛЖ УСЫГ ИХЭЭР ОДООГИЙН БАЙГААГААС ИХЭЭР АШИГЛАХ ЮМ БОЛ БОЛЖ ГҮНИЙ БОЛОН ГАДАРГЫН УСНЫ НӨӨЦӨӨ 10 БАРАГ ТҮҮНЭЭС Ч БАГА ЖИЛИЙН ДОТОР БҮРЭН БАРЖ УСНЫ НӨӨЦИЙН ХОМСДОЛТОЙ БОЛОХ ЭМГЭНЭЛТ ХУВЬ ЗАЯА БИДНИЙГ ХҮЛЭЭЖ БАЙНА.
 Хот, суурин газрын инженерийн хангамж бүхий орон сууцанд оршин суугчид хоногт дунджаар 230-350 л, хөдөө орон нутаг болон гэр хороололд оршин суугчид дунджаар 5-10 л ус хэрэглэдэг. Сүүлийн 20 жилд бид уул уурхай, аж үйлдвэрийн зориулалтаар гүний усны нөөцийг хайр гамгүй үрж байна. Үүний үр дүнд ИНГЭЖ ЗАРЦУУЛБАЛ БИД 10 ЖИЛИЙН ДАРАА УСНЫ НӨӨЦГҮЙ БОЛОХ НЬ.... 2007 оны бүртгэлээр Монгол орны хэмжээнд гадаргын усны тоо нийт 5121 гол, горхи бүртгэгдсэнээс 887 нь, 9340 булаг, шанд бүртгэгдсэнээс 2096 нь, 3732 нуур, тойром бүртгэгдсэнээс 1166 нь ширгэсэн бана. УСНЫ ӨДӨР ТУТМЫН ХЭРЭГЛЭЭНИЙ 80% НЬ АХУЙН ХЭРЭГЛЭЭНД, 20% НЬ БУСАД ХЭРЭГЛЭЭНД ЗАРУУЛАГДДАГ юм байна. Үүнээс уух усны зориулалтаар өдөрт хэрэглэж буй усны зөвхөн 10% хүрэхгүйг зарцуулж байна. Үүнээс үүдэн бид өнөөдрөөс эхлэн ахуйн хэрэглээний усны хэрэглээг огцом бууруулах, хэмнэх, дахин ашиглах зайлшгүй шаардлагатай байна.
АГААРЫН ХЭМИЙН ӨӨРЧЛӨЛТ МӨСТЛӨГИЙН ХАЙЛАЛТ
 Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн улмаас ууршиц буюу усан гадаргын ууршил Монгол орны хэмжээнд дараахи байдлаах нөлөөлөх нь. • 2020 онд 39-66 мм, 2050 онд 50-72 мм, 2080 онд 106-193 мм тус тус нэмэгдэх ба агаарын температурын нэмэгдэх явцтай уялдан мөстлийн хайлалт эрчимтэй нэмэгдэнэ. • 2040 он гэхэд 50 м зузаан мөстөл, 2050-2060 онд 100 м зузаан мөстөл хайлж дуусч болзошгүй байна. Энэ нь усны нөөцийн хомсдолд хүргэж Африкийн орнуудын адил усгүй ирээдүй биднийг угтах нь. • УСГҮЙ БОЛ ХҮНСГҮЙ, УСНЫ НӨӨЦИЙН ХОМСДЛЫГ ДАГАН ӨЛСГӨЛӨН ЗАЙЛШГҮЙ НҮҮРЛЭХ НЬ БАЙГАЛИЙН ХУУЛЬ.
ХУР ТУНАДАСНЫ ХЭМЖЭЭ • Эрдэмтдийн тооцоогоор дулааралт нь хуурайшилт, цөлжилтийг улам идэвхжүүлж, гадаргын ууршилт нь хур тунадасны бага хэмжээний өсөлтөөс даруй 6-10 дахин их байхаар байна. • Дулааралтын улмаас цэвдэг, өндөр уулын мөстөлийн хайлалт улам идэвжих болно. • Цамбагарав уулын мөстлийн зузаан 2040 оны үед 50 м-ээр, 2050-2060 оны үед 100 м-ээр, 2070-2080 оны орчимд 200 м-ээр тус тус хайлах төлөвтэй байна. • Цэвдэгт мандлын элэгдлийн улмаас Алтай, Хангайн нурууны ар хажуугаас эх авдаг голуудын усны нөөц зууны эхний хагаст нэмэгдэх магадлалтай боловч цаашид улам бүр багасаж ширгэж усны нөөцгүй болно.
УСНЫ УУРШИЛТ ШОРООН ШУУРГА • 1961 оноос хойш газрын гадаргын ууршиц 118.1 мм-ээр ихэссэн байна. • Ургамлын ургалтын хугацаанд ордог хур борооны хэмжээ 33.0 мм-ээр буурсан. • Хавар цас ханзрах хугацаа бараг нэг сараар урагшилж, хөрс цасан бүрхүүлгүй болон ургамал бүрхэвчгүй байх хугацаа уртассан нь салхинд газрын хөрс элэгдэх байдлыг нэмэгдүүлж 1960-аад оноос хойш шороон шуургатай өдрийн тоо нийт нутгийн хэмжээнд 3-4 дахин ихэссэн байна.
ХҮЛЭМЖИЙН ХИЙН ЯЛГАРАЛТ МОНГОЛД: Монгол улсын ялгаруулж буй нийт хүлэмжийн хийн нийт ялгаралтын 88,5% -ийг мал аж ахуй, эрчим хүчний салбар үлдсэн 11,5%-ийг газар ашиглалт, ойн талбайн өөрчлөлт, үйлдвэр, хог хаягдлын зэрэг салбар тус тус эзэлж байна. Иймд манай улс дэлхийн хэмжээнд ялгарч буй хүлэмжийн хийн гол хий буюу дэлхийн дулаарлын 80% шалтгаан болсон метаны хийн ялгаруулалтаар нэлээд хувь нэмэр оруулж байгаа юм.
ГАН ЗУД, ӨВЧНЫ ЭРСДЭЛ : • Зундаа их халж хуурайшин, жилийн хүйтэн улиралд ордог цасны хэмжээ нэмэгдсэнээр зудын эрсдэл улам нэмэгдэж, бэлчээрийн мал аж ахуйг эрхлэх байгалийн нөхцөл нэн хүндэрч болзошгүй. • Газар тариалангийн төв бүсэд улаан буудайн ургац 2011-2030 онуудад дунджаар 15%-иар буурч болзошгүй байна. • Дулааралтын улмаас монгол оронд урьд өмнө ажиглагдаж байгаагүй дулаан орны шинэ өвчин дамжуулагчид тархах, хүнсний аюулгүй байдал алдагдаж, улмаар хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх магадлал өндөр байна.
ЭНЭХҮҮ ОЛОН ГАМШИГ СҮЙРЛЭЭС БИД ӨӨРСДИЙГӨӨ ХЭРХЭН ХАМГААЛЖ ЦААШИД ХЭРХЭН ХӨГЖИХ ВЭ? - Байгалийн үзэсгэлэнт газруудыг нэн даруй дархан цаазтай болгож уул уурхай эрхлэхийг зогсоох - Бүс нутагтаа тогтвортой, байгаль орчинд ээлтэй цэвэр, ногоон үйлдвэрлэл эрхэлж - Органик газар тариаланг хөгжүүлэх шаардлагатай байна.
Органик Монгол Хөтөлбөр Ерөнхий зохицуулагч Д.Онон 2011.07 сар - УБ хот
|